Хятадад дотоодод халдварласан 53 тохиолдол шинээр илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-08-01 14:14:49

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын эх газарт бямба гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 53 тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хороо өнөөдөр мэдээлжээ.


Тодруулбал, дотоодод халдварласан тохиолдлуудын 30 нь Жянсу, 12 нь Хэнань, дөрөв нь Хунань, гурав нь Юньнаньд илэрсэн бол Фужянь, Шаньдун, Хубэй, Нинсяд тус бүр нэг тохиолдол бүртгэгдсэн байна.


Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 22 тохиолдол зөөвөрлөгдөн ирсний долоо нь Юньнань, тав нь Шанхай, гурав нь Тяньжинд, мөн Өвөр Монгол, Гуандунд тус бүр хоёр, Жэжян, Хэнань, Сычуаньд тус бүр нэг тохиолдол илэрчээ.


Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр, бямба гарагт “COVID-19”-ийн сэжигтэй нэг шинэ тохиолдол Шанхайд бүртгэгдсэн бол улсын хэмжээнд нас барсан тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна.


Эх газрын Хятадад энэ сарын 31-ний байдлаар, зөөвөрлөгдөн ирсэн 7432 тохиолдол бүртгэгдсэнээс 6762 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол 670 хүн эмчлүүлж байгаа юм. Ийм тохиолдлын дунд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.


Мөн “COVID-19” халдварын нийт 93005 тохиолдол илэрснээс 87347 хүн эдгэрч, 4636 хүн нас баржээ. Одоогийн байдлаар 1022 хүн эмчлүүлж байгаагаас 25 хүний биеийн байдал хүнд байна. 

Холбоотой мэдээ