Нийслэлийн Байгаль орчны газрын 10 үйлчилгээг E-mongolia.mn-ээс авах боломжтой

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-07-30 14:23:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Байгаль орчны газар хувь хүн, албан байгууллагад 14 төрлийн үйлчилгээ үзүүлдгийн арвыг нь E-mongolia.mn-ээс цахим хэлбэрээр авах боломж бүрдлээ.


Ингэснээр иргэдийн цагийг хэмнэх, хурдан шуурхай хүрч үйлчлэх зэрэг олон давуу тал бий болж байна. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-mongolia.mn-ээс НБОГ-ын дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой. Үүнд:


-Хурын ус хуримтлуулж, хөв цөөрөм байгуулах, суваг шуудуу татах дүгнэлт гаргах

-Усны мэргэжлийн байгууллагын эрх олгох талаар дүгнэлт, Нийслэлийн Засаг даргын тодорхойлолт гаргах

-Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл

-Ус ашиглуулах дүгнэлт гаргуулах хүсэлт хүлээн авах

-Ус ашиглуулах зөвшөөрөл, гэрээ байгуулах

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан батлах

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын ажлын төлөвлөгөө, тайлан батлах

-Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл ашиглалтын ажлын төлөвлөгөө, тайлан батлах

-Голоос суваг шуудуу татах зөвшөөрөл олгох

-Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах зэрэг үйлчилгээ багтаж байна. 

 

Холбоотой мэдээ