БНХАУ “COVID-19”-ийн вакцины асуудлаарх олон улсын уулзалт зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-07-30 11:26:46

БЭЭЖИН. /CGTN/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И “COVID-19”-ийн вакцины хамтын ажиллагааны талаарх олон улсын форумын анхны уулзалтыг зохион байгуулна гэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь пүрэв гарагт мэдэгджээ.


Түүний мэдээлснээр, ирэх наймдугаар сарын 5-нд цахим хэлбэрээр зохион байгуулах уулзалтыг “COVID-19”-ийн вакцины хамтын ажиллагааг бэхжүүлэх, вакцинуудын тэгш, хүртээмжтэй хуваарилалтыг хөхиүлэн дэмжих нь сэдвийн хүрээнд явуулах ажээ.


Дэлхийн улс орнуудын сайд нар, НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагын төлөөлөгчид, аж ахуй нэгжүүдийн төлөөлөл зэрэг 30 орчим оролцогч тал энэхүү уулзалтад оролцоно гэж Жао Лижянь мэдээлжээ.


Уулзалтын хүрээнд БНХАУ болон уулзалтад оролцож буй вакцины компаниудын хооронд олон улсын хамтын ажиллагааны яриа хэлэлцээ өрнөнө гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна.


БНХАУ вакцины хамтын ажиллагааны талаарх олон улсын форум байгуулах саналыг өнгөрсөн тавдугаар сард болсон Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганы үеэр гаргасан юм. 

Холбоотой мэдээ