Сэлэнгийн залуус хандивын аянд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-29 19:15:03

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгийн залуус нэгдэж “Ковидын тархалтаас сэргийлье” уриатай хандивын аяныг өрнүүлээд байна.

Улаанбаатар хот дахь Сэлэнгэ аймгийн Залуучуудын холбооноос Сэлэнгэ аймаг дахь “Ковид19” өвчний тархалтыг багасгах зорилгоор энэхүү аяныг санаачлан зохион байгуулж байгаа ажээ. Тус аймгийн хүрээнд нийт 8 сумын 649 ортой эмнэлгүүдэд ковидын эрчимт эмчилгээний тасаг нээн ажиллуулж байгаа юм. Энэхүү нэг тасаг нь таван ортой. Үүнд нэг халуун хэмжигч, нэг зүрхний пульс хэмжигчийг таван өвчтөний дунд хэрэглэдэг аж. Иймээс эл аяны хүрээнд өвчтөн хооронд төхөөрөмж дамжуулахгүй, хөнгөн өвчтөнийг илүү хүндрүүлэхгүй байх үүднээс Сэлэнгэ Аймгийн нэгдсэн эмнэлэгт хүрэлцээ муу байгаа зүрхний пульс хэмжигч болон халуун хэмжигч төхөөрөмж болон нэг удаагийн маскыг хандивлах юм байна. Уг хандивын аян энэ сарын 23-наас эхэлсэн бөгөөд 8 сарын 15 хүртэлх хугацаанд үргэлжлэх ажээ. Энэхүү аянд Улаанбаатар хот болон бусад улс орон, аймаг, сумдад амьдран суудаг Сэлэнгэ нутгийнхаа иргэдийг нэгдэж, нутагтаа туслахыг уриалж байгаа аж. Уг хандивыг ХААН банкны 5114011225 дансанд Э.Жагар нэр дээр хүлээж авах бөгөөд 94006125 дугаарт хандаж болох гэнэ. Сэлэнгэ аймагт өнөөдөр:

- Аймгийн нэгдсэн эмнэлэг

- Мандал

- Жавхлант

- Ерөө

- Сайхан

- Шаамар

- Мандал

- Алтанбулаг

- Номгон тосгонд ковидын тасаг үйл ажиллагаагаа явуулж, өвчөн хүлээн авч эмчилж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ