Иргэний амь нас, хөрөнгийг авран хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-07-29 13:24:44

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашинтайгаар хүний амь насыг авран хамгаалжээ. Учир нь эдгээр иргэд 07 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын “Гэсэр багшийн бунхан“ ороод Улаанбаатар буцах замдаа Цахир сумын 3 дугаар багийн "Тарантын хясаа" гэдэг газарт Тоёота Хайлюкс загварын автомашинтай Хойд Тэрхийн голд живсэн байсныг дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид ийнхүү голоос татан гаргаж, иргэний өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Холбоотой мэдээ