“Цахилгаан эрчим хүч худалдах, худалдах авах” гэрээ байгууллаа

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-07-23 18:23:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Багануурын дулааны цахилгаан станц" төслийг хэрэгжүүлэх концессын гэрээний дагалдах “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдах авах гэрээг өнөөдөр байгууллаа.


Нэмэлт гэрээнд 200 МВт (МегаВатт)-ын хоёр блок буюу 400 МВт хүчин чадалтай байхаар тусгажээ. Эхний ээлжинд нэгдүгээр блокыг 2026 оны 7 дугаар сарын нэгэн, хоёрдугаар блокыг мөн оны 10 дугаар сарын нэгэн гэхэд ашиглалтад өгөх ажЭнэ нь Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах зорилготой.


Өмнөх цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд тусгаж байсан “Take or Pay” зарчмаас татгалзаж чадсанаараа системд илүүдэл эрчим хүч нийлүүлэх, Монгол Улсын төсөвт нэмэлт дарамт үүсэх нөхцөл арилж байна. Ингэснээр төвийн бүсийн эрчим хүчний системийн найдвартай хэвийн үйл ажиллагааг хангахад ач холбогдолтойг Эрчим хүчний яам мэдээлэв.


Мөн дулааны цахилгаан станцын шаардлагатай нүүрсийг Багануурын нүүрсний уурхай нийлүүлснээр уурхайн санхүү, эдийн засгийн чадамж нэмэгдэх юм.


Нэмэлт гэрээнд Эрчим хүчний сайдын зөвлөмж, чиглэлийн дор эрчим хүчний системийн технологи удирдлагын төв болох “Диспетчерийн Үндэсний Төв” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Багануур пауэр” ХХК гурван талаас гарын үсэг зурж баталгаажууллаа.


Барилга угсралтын ажлыг 4 жил гүйцэтгэж концессын гэрээний дагуу концесс эзэмшигч 21 жил ашигласны дараагаар Монгол Улсад хүлээлгэн өгөх аж. 

Холбоотой мэдээ