Орон нутгийн иргэдээс түргэвчилсэн шинжилгээг үнэ төлбөргүй авна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-07-23 12:08:09

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Онцгой комиссоос “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийг хамарсан баяр амралтын өдрүүдэд орон нутгаас гарах чиглэлд smart.dornogovi.gov.mn цахим бүртгэлд бүртгүүлж зөвшөөрөл авч зорчсон орон нутгийн иргэдээс түргэвчилсэн шинжилгээг энэ оны 7 дугаар сарын 25-ныг дуустал үнэ төлбөргүй авахаар шийдвэрлэлээ.

Мөн бусад иргэдээс журмын хүрээнд төлбөртэй шинжилгээ авч нэвтрүүлэхээр болов. Учир нь 7 дугаар сарын 20 буюу өнгөрсөн 10 хоногийн байдлаар аймгийн хэмжээнд коронавируст халдварын батлагдсан 152 тохиолдол бүртгэгдсэн байна.

Коронавируст халдвар нэмэгдэх хандлагатай байгаа тул голомтот бүс нутгаар зорчихгүй байх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаадлагатай байгааг мэргэжлийн байгууллагууд онцолж байна.

Холбоотой мэдээ