Өмнөговь аймагт зургаадугаар сард +40.2 хэм хүрч халжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-07-22 10:38:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Булган суманд агаарын үнэмлэхүй их температур өнгөрсөн зургадугаар сард +40.20 хэм хүрч халжээ.


Харин үнэмлэхүй бага температур Баянхонгор аймгийн Жаргалант суманд -6.70 хэм болсныг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм.


ЦУОШГ-ын мэдээгээр, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгаар өнгөрсөн сард орсон хамгийн их хур тунадасны нийлбэр 150.9 мм байсан бол Булган аймгийн Гурванбулаг, Хэнтий аймгийн Галшар сумдад салхины үнэмлэхгүй их хурд 29 м/с-д хүрсэн аж.

Холбоотой мэдээ