Гол мөрөн үерийн болон үерийн аюултай түвшинд хүрээгүй байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-07-21 13:49:26

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн усны харуулуудын мэдээгээр гол мөрний усны түвшин нэмүү байгаа ч үерийн болон үерийн аюултай түвшинд хүрээгүй байна.

Сэлэнгэ, Орхон, Эг, Хануй, Ачуут голын усны түвшин олон жилийн дунджаас 7-77 см нэмүү байгаа аж. Гол мөрний усны түвшин олон жилийн дундажтай харьцуулахад Сэлэнгэ мөрөн Хялганат тосгоны орчоор 77, Эгийн гол Тэшиг сумын чиглэлээр 63, Хутаг-Өндөр сумын Хантай багийн орчимд 46, Орхон гол Сайхан сумын орчмоор 42 см их байна.

Сэлэнгэ мөрний усны түвшин 1994, 2006 онд Хялганат тосгоны орчмоор 670-671 см хүрч, үерийн аюултай түвшнийг даван үерлэж байжээ. Мөн Эгийн голын усны түвшин 2006 онд Хантай багийн нутгаар 679 см хүртэл нэмэгдэж байсан аж.

Холбоотой мэдээ