Дүрвэгсдийн багийн тамирчид Токиод ирж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2021-07-20 16:18:30

ТОКИО. /CNN/. Токиогийн Олимпын наадамд оролцох дүрвэгсдийн багийн тамирчид Японд ирж эхэлсэн талаар НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн газар орон нутгийн цагаар мягмар гаргийн өглөө мэдээлжээ.


Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт Олимпод оролцох дүрвэгсдийн багийнхантай хамт зорчсон төлөөлөгчийн шинжилгээний хариу Доха хотноо болсон ёслолын ажиллагааны үеэр эерэг гарсан байна.


Үүнтэй холбоотойгоор тамирчид Токиог зорих аяллаа хойшлуулж, Дохад бэлтгэлээ үргэлжлүүлж, өдөр тутам шинжилгээ өгчээ. Харин Дохад болсон үйл ажиллагаанд оролцоогүй хоёр тамирчин Токиод багийнхнаасаа өмнө очсон байна. 

Холбоотой мэдээ