Олимпын наадмыг виртуал бодит орчинд үзэх боломжийг олгожээ

ТОКИО-2020
anudaritsagaan@gmail.com
2021-07-19 17:10:03

ТОКИО. /NHK/. "Токио-2020" Олимпын наадмын ихэнх үйл ажиллагааг үзэгчгүй зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Японы мэдээлэл технологийн нэгэн компани ажилтнууддаа Олимпын наадмыг хамт суун үзэх боломжийг олгожээ.


Тус компани ажилтнууддаа Олимпын наадмыг биеэр үзэж буй мэт мэдрэмж төрүүлж, арга хэмжээг гэрээсээ аюулгүй үзэх боломжийг олгохын тулд виртуал бодит орчинд цэнгэлдэх бүтээсэн байна. Ингэснээр ажилтнууд наадмын арга хэмжээг хамт үзэж, сэтгэгдлээ хуваалцаж, тамирчдыг цахим зурвасаар дэмжих боломжтой болжээ.


Коронавирусний цар тахлаас шалтгаалан өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн компанийн ажилтнууд алсын зайнаас ажиллажээ. Иймд уг виртуал систем нь тэднийг эргэн нэгдэхэд тусална гэдэгт итгэлтэй байгаагаа компанийн удирдлагууд илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ