ОХУ-д нийтийн дархлаа 60 хувьд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА.
/TASS/. ОХУ-д коронавирусний нийтийн дархлаа хүн амын 60 хувийг хамарчээ гэж
Санкт-Петербургийн Пастерын нэрэмжит тархвар судлал, микробиологийн нэрэмжит
судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн захирал Арег Тотолян мэдэгджээ.
“Орон даяар нийтийн дархлаа 60 хувьд хүрчээ.
Энэ нь амар тайван амьгалах боломжийг олгосон түвшин биш бөгөөд үйл явцыг хянах
боломжтой түвшин юм” хэмээн тэрбээр "Россия-1" телевизэд ярилцлага өгөх
үеэрээ мэдэгдсэн байна.
ОХУ-д
энэ түвшин 90 хувьд хүрснээр нийтийн дархлаа тогтсон гэж үзэх боломжтой гэдгийг
тэрбээр мөн цохон тэмдэглэжээ.
Коронавирусний
халдварт өвчинтэй тэмцэх шуурхай штабын мэдээлснээр, ОХУ-д халдварын 5 958 133
тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 148 419 хүн нас баржээ. Халдвар авсан
5.3 сая гаруй хүн эдгэрсэн байна.