ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ Сайхан-Овоо суманд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-06-30 19:04:37
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/.  Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ энэ сарын 29-нд Сайхан-Овоо суманд ажиллаж, тус суманд хийж байгаа бүтээн байгууллалттай танилцан, Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал хүртсэн иргэдэд шагналыг гардууллаа.

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жил, ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор банк санхүүгийн салбар, төрийн албанд 40 жил тасралтгүй ажилласан ахмад настан Г.Гүрбанзар, ахмад багш С.Чанцалдулам, Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Цогхийморь, ахмад настан Д.Пүрэвдулам нарыг шагнажээ.

Тус суманд 3 тэрбум 100 сая төгрөгийн өртөг бүхий 320 хүүхдийн, спорт заал бүхий 2 давхар сургуулийн барилгын ажил эхэлж, “Тэд констракшн” ХХК гүйцэтгэж байна. Одоогоор суурийн ажил хийж байгаа ба 2022 онд ашиглалтад орох аж.

Мөн сумын ОНХС-гийн 70,0 сая төгрөгийн хөрөнгөөр хур хогийг дарж, шинэ хогийн цэг байгуулахаар ажиллаж байна. Шинэ хогийн цэг байгуулах, тохижилтын ажлын гүйцэтгэгчээр  “Хуримт констракшн” ХХК ажиллаж байгаа аж. 

Холбоотой мэдээ