ӨМӨЗО: Жилд 450 мянган хонь зах зээлд гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-06-24 16:32:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол, Хятад орны хэвлэл мэдээллийн хамтарсан "Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч" сэдэвт цахим сурвалжилга үргэлжилж байна.

 

Энэ хүрээнд өчигдөр Баяннуур хотын Ү Юань шяний Дэнжтэй сууринд байрладаг Жинь Цао Юань буюу Алтан тал орчин үеийн хөдөө аж ахуй, мал аж ахуйгаар ядуурлыг бууруулах ажлыг дэмжих аж үйлдвэрийн парктай танилцсанаар хамтарсан цахим сурвалжилга эхэлсэн юм.

 

Хонио тэжээн үржүүлэхдээ өндөр технологи ашиглан, хонь төллөхөөс эхлэн хонины үржлийн үндсэн байдал, өвчин хижгээс сэргийлэх, тэжээл бордоо зэргийг цаг алдалгүй судлан, хонины үржлийн нормыг баталдаг байна. Тус парк нь тариачин ард болон аж ахуйн ашиг орлогыг нэгдүүлэх хэв загварыг хэрэгжүүлснээр ядуу буурай амьдралтай 216 өрхийн 424 иргэнд ашиг орлогоо нэмэгдүүлж, ядуурлаас ангижруулжээ.  

“Манай компани 54 га талбай газарт 500 сая гаруй юанийн хөрөнгө оруулж, эм хонь 150 мянгыг үржүүлэн тэжээж, жилд 450 мянган хонь зах зээлд гаргаж байгаа” хэмээн компанийн ажилтан танилцуулахад “Ямар гайхалтай мундаг юм. Та нар хонио ямар хэлбэрээр тэжээж маллаж байгаа вэ? Зах зээлд гаргах үнэ хэд хүрэх вэ? Ашиг орлого хэр зэрэг байна?” хэмээн Монгол Улсын сэтгүүлчдийн асуултад сонирхолтой хариулт өгч байлаа.


Тус хамтарсан сурвалжилгад Монгол Улсын талаас МСНЭ, МОНЦАМЭ агентлаг, TV2 телевиз, 107.5 FM радио, shuum.mn сайт  Хятадын талаас Хятадын Олон улсын радио, Синьхуа агентлаг, Өвөр Монголын Монгол Одон Телевиз, Талын дуу хоолой радио, Өвөр Монголын Өдрийн Сонин, Солонго мэдээллийн төв, Бяннуурын телевиз, Бяннуурын Өдрийн сонин зэрэг хэвлэл мэдээлийн хэрэгслийн сэтгүүлчид оролцож байгаа юм. 

Харин өнөөдөр сурвалжлах баг Хангин хойд хошууны Сань Даочяо суурингийн Жүнчэн саалийн үнээ тэжээн үржүүлэх хоршоо болон Маньхүй суурингийн Хайлүн адууны аж үйлдвэрийн парктай танилцана.


Холбоотой мэдээ