Коронавируст халдвар 2366 хүнээс илэрч, 13 хүн энджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-06-24 11:07:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2366 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

 

Ингэснээр манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол  102 669 болж байна.


Шинэ тохиолдлын 2361 нь дотоодын халдвар бөгөөд нийслэлд 1482, хөдөө орон нутагт 879, эмнэлгээс шалтгаалсан 5 тохиолдол батлагджээ. Орон нутагт илэрсэн халдварын тохиолдлыг задалбал, Дархан-Уул аймагт 20, Орхонд 126, Сэлэнгэд 31, Хэнтийд 27, Сүхбаатарт 32, Дорнодод 37 Говьсүмбэрт 3, Дундговьд 50, Өвөрхангайд 29, Булганд 41, Төв аймагт 18, Баянхонгорт 87, Хөвсгөлд 86, Говь-Алтайд 83, Архангайд 113, Ховдод 21, Увс аймагт 65, Баян-Өлгийд 10 тохиолдол тус тус бүртгэгджээ. 


Өнөөдрийн байдлаар дотоодын нийт халдварын батлагдсан тохиолдол 101 820, эмнэлгээс шалтгаалсан 207, зөөвөрлөгдсөн 554, Улаанбаатарынх 82 632, орон нутгийнх  19 188 болж байна. 

Түүнчлэн “Ковид-19-ийн нэн хүнд хэлбэрээр 13 хүн өчигдөр нас барснаар нийт 482 хүн эндээд байна. Харин өчигдөр 601 хүн эмнэлгээс458 хүн гэрийн хяналтаас гарчээ. Нийт 66 602 хүн эдгэрээд байна.


Одоогоор коронавируст халдвартай нийт 12 898 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 228 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 1221 нь хүнд, 3097 нь хүндэвтэр,  8352 нь хөнгөн гэж оношлогджээ.  Эдгээрээс 470 жирэмсэн эмэгтэй,  17 хүртэлх насны 2355 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

 

Мөн коронавирусээр халдварлаад шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр өвчилсөн  22 630 хүн өрхийн эмчийн хяналтад байна.


Холбоотой мэдээ