Шагналын хуртай олимпын өдөр

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-06-24 07:22:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахинаа 1948 оноос уламжлал болгон тэмдэглэж ирсэн “Олон улсын олимпын өдөр” /2021.06.23/ тохиож Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны дээд шагналтнууд тодорлоо.

 

Баярын энэ өдөр спорт, олимпизмийн их үйл хэрэгт үнэнчээр зүтгэж, үнэтэй хувь нэмрээ оруулсан эрхмүүдийг МҮОХ-ны дээд шагналаар шагналаа.

 

МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор

 

-Л.Цэнд /Тэшүүрийн спортын гавьяат дасгалжуулагч/

 

-Н.Базаррагчаа /ТВ5 телевизийн ерөнхий захирал/

 

“Алтан-Очир” одонгоор

 

-Г.Зол-Орших /Coca Cola компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга/

 

-Д.Будсүрэн (Хэт холын марафон гүйлтийн тамирчин)

 

“Олимпийн алдар” одонгоор


-Э.Амартүвшин /MCS Coca Cola компанийн Брэнд, маркетингийн албаны дарга/

 

Түүнчлэн энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан “Спорт-Олимпийн алдартнууд ба “Токио-2020”, “Бээжин-2022” олимпийн наадам” сэдэвт гар зургийн уралдааны шилдгүүдэд шагналыг нь гардуулан өглөө.

 

Энэхүү уралдаанд 100 гаруй хүүхэд бүтээлээ ирүүлснээс Баянзүрх дүүргийн Сингапур сургуулийн 4а ангийн сурагч Энхбаатарын Хүслэн тэргүүлж, Налайх дүүрэг дэх “Эрдмийн оргил” сургуулийн 3а ангийн сурагч Энхтөрийн Ану-Үжин, 105-р сургуулийн 3ё ангийн сурагч Б.Анаржин нар хоёр, гуравдугаар байр эзэлсэн юм.


 

Мөн Баянгол дүүргийн 38-р сургуулийн гуравдугаар ангийн сурагч Чинзоригийн Цэцүгэн болон Баянзүрх дүүргийн 84-р сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Т.Хатанзаяагийн бүтээл шагналт байрт шалгарлаа.

Холбоотой мэдээ