Завханд 5400 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-06-23 16:18:17

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдрийн байдлаар 5460 орчим төрийн албан хаагч ажиллаж, иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж байна.

-Төрийн албанд ажиллаж буй нийт алба хаагчдын 60 гаруй хувь нь залуучууд байна. Тэдний 68 хувь нь эмэгтэйчүүд ажээ. Төрийн албан хаагчид нь ёс зүйн дүрмийг чанд сахиж, үйл ажиллагаандаа шударга ёсны, хууль дээдлэх, тэгш байдал, хариуцлага хүлээх, олон нийтэд үйлчлэх зарчмыг баримтлан ажиллаж байна. Өнөөдөр бол төрийн албаны өдөр юм. Учир нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын 23-нийг “Төрийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн байдаг. Ингээд Төрийн албаны тухай хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэн, төрийн албаны шинэтгэлийн үйл хэрэгт хамтран ажиллаж, төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа нийт албан хаагчдадаа "Төрийн албаны өдөр”-ийн мэнд хүргэж, амжилт хүсье гэж Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээлэв.

Холбоотой мэдээ