Сургуулийн дотуур байранд 100 ор дэлгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-23 10:07:43

Баянхонгор /МОНЦАМЭ/. 2021.06.22-ны өдрийн 23:00 цагт хуралдсан АОК-ын шуурхай хуралдаанаар гурван асуудал авч хэлэлцэн шийдвэрлэжээ.

"Эрдэм мандал" сургуулийн дотуур байранд нэн яаралтайгаар 100 ортой эмнэлэг дэлгэж, халдвар авсан иргэдийг хүлээж авах, мөн тус  эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг яаралтай худалдан авч, байршуулахаар болсон байна. Мөн гэрийн ажиглалтад байгаа 2860 иргэнийг сайтар хяналтад авах талаар холбогдох албадад чиглэл өгчээ. 

Түүнээс гадна АОК-ын даргын баталсан удирдамжийн дагуу хийсэн Нэгдсэн шалгалтын дүгнэлт, саналыг үндэслэн халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж чадахгүй байгаа үйлчилгээний газруудыг МХГ-ын улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь түр зогсоож, хэрэгжилтэд нь хяналт тавих шийдвэрүүдийг гаргасан байна.

Энэ хүрээнд Эрдэнэмандал сургуулийн дэргэд барьсан дотуур байранд 100 ортой эмнэлэг дэлгэхээр өнгөрсөн шөнөөс бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ. 

Холбоотой мэдээ