Иргэдийг гэртээ байхыг уриалж эмч нар тайван жагслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-06-17 17:15:57
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт халдварын тохиолдол буурахгүй ялангуяа хүүхдүүд халдвар авах нь эрс нэмэгдсэн тул  төр, хувийн хэвшлийн 500 гаруй эмч нар  өнөөдөр тайван жагсаал зохион байгууллаа.

Тэд төв зам дагуу иргэдийг гэртээ байх, аялал, зугаалгаар явахгүй байх, дархлаагаа дэмжиж хүүхдүүдээ халдвараас сэргийлэхийг уриалж зогссон юм. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 1640 хүн халдвар аваад байна. Өдөрт дунджаар 80-90 хүн халдвар авч байгаа юм.

Нийт халдвар авсан хүний 73 хувь нь насанд хүрэгч, 27 хувь нь хүүхдүүд байна. Өнөөдрийн байдлаар Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 113, Ачит эмнэлэгт 55 буюу нийт 168 хүн эмчлүүлж байна. Үүнээс хүнд 7, хүндэвтэр 30, хөнгөн 131 байна. Харин гэрээр 267 иргэн эмчлүүлж байгаа юм. Халдварын тоо буурахгүй, хүнд хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай болсон тул эмч нар иргэдийг гэртээ байхыг анхааруулж ийнхүү тайван жагслаа.

 

Холбоотой мэдээ