"Өлзий" төвөөс Авто плазагийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-17 10:28:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зуун айлын зам буюу "Өлзий" төвийн уулзвараас баруун тийш Авто плазагийн уулзвар хүртэлх 340 мерт авто замыг сэтэлж, шугам сүлжээний ажил хийж эхэллээ.


Иймд энэ сарын 16-ны 23.00 цагаас долдугаар сарын 6-ны 6.00 цаг хүртэл тус хэсгийн замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж байгаа тул иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар авто замын ачааллыг тооцон, хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мэдээлэв.


Улаанбаатар хотын Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх ф900 мм-ийн цэвэр ус дамжуулах 4010 метр урт гол шугамын болон ф600 мм-ийн 1684.23 метр урт “9Б” бохир ус дамжуулах хоолой, шугамын угсралтыг хийх аж. 

Холбоотой мэдээ