“Brent” маркийн нефтийн үнэ 74 ам.доллар давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-06-16 15:40:38

МОСКВА. /RIA Novosti/.  Лхагва гаргийн өглөө АНУ-ын "хар алт" -ны арилжааны нөөцийн талаарх мэдээлэл нийтлэгдсэний дараа дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өслөө. 


Арилжааны мэдээллээс үзвэл, “Brent” маркийн нефтийн наймдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 0.88 хувиар өсөж, нэг торх нь 74.64 ам.доллар болсон бол “WTI” маркийн нефтийн долоодугаар сарын фьючерс хэлцлийн үнэ 0.83 хувиар өсөж, нэг торх нь 72.71 ам.долларт хүрсэн байна.


Лхагва гаргийн өглөө АНУ-ын нефтийн нөөцийн талаарх статистик мэдээ нийтлэгдсэний дараа үнэ ийнхүү өссөн байна. Зургаадугаар сарын 11-ний өдрөөр дууссан долоо хоногт тус улсын нефтийн нөөц 8.5 сая торхоор буурсан бол шинжээчид 3 сая  торхоор багасна гэж таамаглаж байжээ. АНУ-ын нефтийн нөөцийн үзүүлэлт дөрөв дэх долоо хоногтоо дараалан буурсан байна. 

Холбоотой мэдээ