Макао Тайвань дахь төлөөлөгчийн газраа хаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-06-16 14:19:09

МАКАО. /RT/. БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Макаогийн (Аомэнь) эрх баригчид Хонконгийн араас Тайбэй дахь төлөөлөгчийн газраа түр хаах шийдвэр гаргаснаа мэдэгджээ.


"Тайван дахь Макаогийн Худалдаа, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны газар зургаадугаар сарын 19-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа түр зогсооно" гэж мэдэгдэлд дурджээ. Энэ байгууллагыг ямар шалтгаанаар, ямар хугацаанд хаах гэж байгааг тодорхой дурдаагүй байна.


Сарын өмнө Хонконгийн эрх баригчид Тайбэй дахь төлөөлөгчийн газраа хааж, Тайванийн засаг захиргааг хоёр талын харилцаанд хохирол учруулж, дотоодын хэрэгт "бүдүүлгээр хөндлөнгөөс оролцсон" гэж буруутгажээ. Тайванийн тал Хонконгийн Засгийн газрын эсрэг үйл ажиллагаанд оролцогчдод зохион байгуулалттай дэмжлэг туслалцаа үзүүлсэн гэж үзэж байгаа юм.


Хятадын засаг захиргааны хоёр тусгай бүсийн төлөөлөгчийн газруудыг хаах шийдвэр нь Тайванийн хоолойн хоёр эргийн харилцаа хурцадаж байгаагийн бас нэг илрэл гэж ажиглагчид үзэж байна.


Холбоотой мэдээ