Хүүхэд халдвар авсан тохиолдол 26 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-13 12:03:37

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 19 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрийн долоо нь аймгийн төв Сүхбаатар суманд батлагджээ.   

Одоогийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт 84 батлагдсан тохиолдол эмчлүүлж, таван иргэн ойрын хавьтлаар тусгаарлагдаж байна. Нийт батлагдсан тохиолдлын 7 нь хүндэвтэр оноштой, бусад нь хөнгөн зэрэгтэй эмчлүүлж байна. Харин 17 хүртэлх насны 26 хүүхэд эмчлүүлж байгаа нь сүүлийн өдрүүдэд хүүхэд халдвар авах тохиолдол нэмэгдсээр байгааг харуулж байна.

Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт 4 тохиолдол эмчлүүлж, хоёр иргэн ойрын хавьтлаар тусгаарлалтад байна гэж аймгийн ЭМГ-ын Тусламжийн хэлтсээс мэдээллээ.

 

Холбоотой мэдээ