Хонь жилтнээ эерэг сайн хэмээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-06-12 06:37:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны зургаадугаар сарын 12. Бямба гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны дунд хөх морь сарын шинийн 2. Санчир гараг. Өглөгт охин одтой, долоон улаан мэнгэтэй, цагаагчин туулай өдөр.

 

Барилдлага: Үл тохирох

 

Шүтэн барилдлага: Сэрэхүй

 

Суудал: Огторгуй

 

Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

 

Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй бөгөөд хэл, ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.

Холбоотой мэдээ