Монголын финтек, блокчэйны зөвлөлийг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-06-10 14:22:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Худалдааны Танхимын дэргэд Монголын финтек, блокчэйны зөвлөлийг байгуулав. Технологийн хөгжлийг түүчээлэх, хууль эрх зүйн орчныг хамтарч бүрдүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, олон нийтийн мэдлэг боловсролд анхаарах зорилготой тус зөвлөлийн тэргүүнээр "Булган Ундарга" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантиг, нарийн бичгийн даргаар Улаанбаатар хотын Худалдааны Танхимын хэвлэл мэдээллийн албаны дарга Х.Оюунсүрэн нарыг томилжээ.

Зөвлөлийн гишүүдээр "Ард Бит" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Чадраабал , "Ард Экс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзориг, "Ай Си Ти Групп" ХК-ийн үүсгэн байгуулагч Г.Лхамсүрэн , мөн "Ай Си Ти Групп" ХК-ийг үүсгэн байгуулагч А.Баттамир, "Бит Мон Экс" ХХК-ийг үүсгэн байгуулагч Ө.Үнэнбүрэн, "Степп Групп" ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Гэрэлмаа, "Койн Хаб" ХХК-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал О.Баттулга, "Хару Групп" ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрхэмээ, "МОТ Wealth Academy"-ийг үүсгэн байгуулагч О.Мөнхжин, "Омни Солюшнз" ХХК-ийг үүсгэн байгуулагч н.Мөнх-Эрдэнэ, "Инфинит Солюшнз" ХХК-ийн Бизнес хөгжлийн захирал М.Хатанбүүвэй, "Дриймэрс Нэгдэл"-ийн үүсгэн байгуулагч Ж.Золзаяа, "Степп Групп"-ийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Г.Түвшинбилэг нарыг ажиллуулахаар сонгоод байна. 

Улаанбаатар хотын Худалдааны Танхим нь нийслэлийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хөгжлийн бодлого боловсруулах талаар гишүүдийнхээ дуу хоолойг нийслэлийн болон төр, засгийн удирдлагад хүргэж хамтран ажилласаар ирсэн юм. 



Холбоотой мэдээ