Будапештын дэвжээнд өнөөдөр манай 2 жүдоч барилдана

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-06-10 11:42:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо 5 дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр Монголын шигшээ багаас эмэгтэйчүүдийн 70 кг-д ОУХМ Ц.Энхчимэг, эрэгтэй жүдочдоос 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана нар хүчээ сорино.

 

ОУХМ Г.Алтанбагана эхний тойрогт Сербийн Боско Бореновичтой барилдах бөгөөд давбал Чех, Словакийн бөхчүүдийн ялсантай хүчээ сорих юм. Харин ОУХМ Ц.Энхчимэг эхний тойрогт хийлж, 2 дугаар тойрогт БНСУ-ын Ким Сон Ёнтой барилдана.


Монголын баг тамирчдаас өнөөдрийн байдлаар  ОУХМ Л.Өнөболд /60 кг/, ОУХМ, Л.Сосорбарам /52 кг/, дэлхийн аварга Саеид Моллаи /81 кг/ жинд 7 дугаар байрт шалгарсан бол гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Ё.Басхүү нар ДАШТ-ий хүрэл медалийн эзэд болсон юм. Энэ амжилтаараа ДАШТ-д оролцож байгаа 118 орноос Монголын баг тамирчид 12 дугаар байрт жагсаж байна.

Холбоотой мэдээ