Говь-Алтай аймгийн 14271 сонгогч саналаа өгчээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-06-09 17:13:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг нийт 37524 сонгогчтой, 15:00 цагийн байдлаар 14271 сонгогч буюу 38 хувь нь саналаа өгөөд байна хэмээн Аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ. 

Тонхил сум хамгийн өндөр ирцтэй буюу 53,7 хувьтай байгаа бол Хөхморьт сум хамгийн бага ирцтэй буюу 29,9 хувьтай байгаа аж. Харин аймгийн хэмжээнд нийт сонгогчийн 40 орчим хувь нь байдаг Есөнбулаг сумын тухайд 3656 сонгогч саналаа өгч ирц 30,3 хувьтай байна. Санал хураалт өнөөдрийн 07.00 - 22.00 цагийн хооронд үргэлжлэх тул иргэд, сонгогч та бүхнийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг Аймгийн сонгуулийн хорооноос уриаллаа.


Холбоотой мэдээ