Булган аймагт сүүлийн хоногт 23 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-06-07 17:15:42

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штаб коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд аймгийн хэмжээнд халдварын 23 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Булган суманд хоёр, Могод, Орхон суманд тус бүр долоо, Хишиг-Өндөр суманд хоёр, Гурванбулаг суманд таван иргэн халдвар авсан нь батлагджээ.

- Нийтдээ 282 иргэн коронавирусний халдвар авч бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар 112 хүн эмчлүүлж байгаагаас 106 хүний биеийн байдал хөнгөн, тав нь хүндэвтэр, нэг нь хүнд байна. Халдвар авч байгаа иргэдийн 80 гаруй хувь гэр бүлийн гишүүдээс дамжин өвчилж байгаа учраас хувь хүн халдвар хамгааллын дэглэмээ сайн барих хэрэгтэй гэж аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Нарантуяа хэллээ. 

Холбоотой мэдээ