Зургадугаар сард хийх нислэгийн хуваарь гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-31 15:22:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэний нисэхийн Ерөнхий газраас зургадугаар сард хийх нислэгийн хуваарийг танилцууллаа.


Ирэх сард Өмнөд Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, ОХУ, Казахстан улс руу нийт 20 удаа тусгай нислэг хийж, иргэдээ татан авахаар төлөвлөжээ.


Ингэхдээ тасалбар борлуулалт, нислэг төлөвлөлтийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжиж байгаа учраас баталсан нислэгийн хуваарийн дагуу  тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандахыг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.



Холбоотой мэдээ