Хууль сахиулах албандаа хамгийн их хөрөнгө оруулсан аймаг болжээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2016-06-22 00:40:54

Өмнөговь аймаг нь хууль сахиулах албандаа орон нутгийн төсвөөс 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан байна. Тус албандаа хамгийн их хөрөнгө оруулсан аймгаар улсдаа тэргүүлжээ.

Сүүлийн гурван жилд 71 олон нийтийн цагдааг ажиллуулж тэдний цалин урамшуулал, сургалт, тусгай хэрэглэл, хувцас зэрэгт 335 сая төгрөгийн хөрөнгө зарцуулсан нь Цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг сахиулах хүчин чадлыг нэмэгдүүлсэн ажил болсон байна.

Мөн гудамж талбайд 69 камер, хөдөлгөөнт эргүүлийн 6 авто машин зэрэг техник хэрэгслээр хангаж өгсөн нь хүн ам олноор төвлөрсөн аймагт гэмт хэрэг үйлдэгдэхээс нэлээн сэргийлж чадсан ажээ. 2016 оны эхний улирлын байдлаар гэмт хэргийн илрүүлэлт 70 хувьтай байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ