Гадаад дахь монголчууд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-05-30 11:28:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр хуулийн дагуу гадаадын 30 улсын 45 дипломат төлөөлөгчийн газарт болж байна.  


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд явуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа 45 дипломат төлөөлөгчийн газрын байранд тухайн улсын орон нутгийн цагаар 7.00-22.00 цагт зохион байгуулна.  Гадаад улсад байгаа нийт 7394 сонгогч саналаа өгөхөөр хуульд заасан хугацаанд бүртгүүлжээ.

 

Австрали улс дахь монгол иргэд цагийн бүсчлэлээр хамгийн түрүүнд саналаа өгч эхэлсэн бөгөөд саналаа өгөхөөр 767 сонгогч бүртгүүлснээс Канберра хотын цагаар 13.00 цаг гэхэд 405 сонгогч саналаа өгөөд байгаа юм. Токио хотод тухайн улсын цагаар 12.00 цагийн байдлаар 164 иргэн саналаа өгчээ. Ийнхүү Канберра, Токио, Сөүл, Эрхүү, Дели, Нур-Султан, Бишкек хот гэх мэтчилэн цагийн бүсчлэлээрээ санал авах ажиллагаа эхлэн сонгогчид саналаа өгсөөр байна.

 

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа үргэлжилж байна.

 

Холбоотой мэдээ