Цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах иргэдийн тоог баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид тус аймагт 2022-2024 онд цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах иргэдийн тоог баталлаа.
Цэрэг татлагын товчоо, Цэргийн штабын санал дүгнэлт,
иргэдийн өргөдөл, хүсэлтийг
харгалзан аймгийн хэмжээнд 36 иргэнийг цэргийн дүйцүүлэх алба хаалгахаар тогтоосон байна.
Цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах хүсэлт гаргасан иргэдийг хяналтын тоонд багтаан журмын дагуу тэнцүүлэн авч, Цэргийн штаб, Хил хамгаалах туслах хүчин, сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангид алба хаалгах ажил зохион байгуулахыг Цэргийн штабын дарга, хурандаа Х.Золзаяа үүрэг болгожээ.
Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах хугацаа 24 сар байдаг бөгөөд
Цэргийн штабын санал, аймгийн Засаг даргын шийдвэрээр цэргийн албыг биеэр
дүйцүүлэн хааж байгаа иргэн гамшгаас хамгаалах, хил хамгаалалтад туслах,
хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцож үүргийг гүйцэтгэдэг юм. Тухайн орон
нутгийнхаа батлан хамгаалах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх,
аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд оролцох, хүн,
малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэм сахиулахад дэмжлэг
үзүүлэх, орон нутгийн хамгаалалтад оногдуулсан томилгоот үүргээ гүйцэтгэх, улсын
болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд зохион
байгуулалттай оролцох зэрэг үүргийг цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа албан
хаагч иргэн гүйцэтгэх журамтай юм байна.