УБТЗ-ын хамт олноос цугласан хандивыг гардуулав

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-27 17:28:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс Дундговь аймгийн байгалийн гамшигт өртсөн иргэдэд туслах хандивын аян өрнүүлж 18.9 сая төгрөг цугласныг тус аймгийн төлөөлөлд өнөөдөр гардууллаа. 


Энэ оны гуравдугаар сарын 14-нд Дундговь аймагт цаг агаарын онц аюултай гамшигт үзэгдэл болж олон хүн амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон харамсалтай явдал тохиосон билээ. 


Хандивыг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раш Дундговь аймгийн төлөөлөлд гардуулсан бөгөөд байгалийн гамшигт нэрвэгдсэн сум орон нутгийн иргэдэд хүргэх ажлыг тус аймгийн удирдлага зохион байгуулах аж.

Холбоотой мэдээ