Шилмэл малын бүртгэл хийх аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-05-27 16:48:16

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Мал бүртгэлжүүлэлтийн аян” эхлээд байна. Энэ ажлыг хавар, намрын улиралд зохион байгуулах бөгөөд ажлын хэсгийг аймгийн Засаг даргын шийдвэрээр байгуулжээ. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, мэргэжлийн хяналтын газар, мал эмнэлгийн газар зэрэг мэргэжлийн байгууллагын холбогдох хүмүүс ажлын хэсэгт орсон байна.

            Аймгийн хэмжээгээр нийт 23,7 мянган малын бүртгэл хийхээр төлөвлөжээ.

            - Үржлийн шилмэл мал, ялангуяа хээлтүүлэгч малыг ялган тэмдэглэгээ хийж, бүртгэлжүүлэх юм. Сумын түвшинд энэ ажил эхлээд явж байна. Энэ жилийн хувьд бух, хуц, ухна зэрэг малаа хамруулахаар ажиллаж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал үржлийн албаны дарга М.Жавзандолгор ярилаа.

Нийтдээ 5,1 мянган үхэр, 12,4 мянган хонь, 6,1 мянган ямаанд тэмдэглэгээ хийж, бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх юм байна.

Холбоотой мэдээ