Жаргалант, Өгийнуур суманд тус бүр нэг тохиолдол илрэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-27 12:43:30
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 347 сорьцод шинжилгээ хийхэд 2 тохиолдол шинээр илэрчээ. Өөрөөр хэлбэл, Жаргалант суманд 1, Өгийнуур суманд 1 тохиолдол батлагдаж, Архангай аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 361 боллоо.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 45 иргэн байгаа бөгөөд Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 24, Өлзийт сумын эрүүл мэндийн төвд 21 хүн байна. Бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 316 иргэн байна. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүний тоо 2995 /нийт өссөн дүнгээр/, тусгаарлах байранд 19, гэрийн тусгаарлалтад 671 иргэн тус тус байна.
Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, 5-р сарын 27-ны өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд 48974, II тунд 15886 хүнийг хамруулаад байна.
Холбоотой мэдээ