Хятад улс даяар нийт 500 гаруй сая тун вакцин тариад байна

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-05-25 17:58:07

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, 5-р сарын 23-ны байдлаар эх газрын Хятадад нийтдээ 510 гаруй сая тун вакциныг тариад байгаа бөгөөд өдөрт дунджаар 13.5 сая гаруй тун вакцин хийж байгаа аж.  

Хятадын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дархлаажуулалтын түвшин дор хаяж 70-80 хувьд хүрсэн тохиолдолд бүх нийтийн дунд дархлаа тогтоно.

Хятад улс вакцины үйлдвэрлэлээ өргөжүүлж байгаатай холбогдуулан 6 дугаар сарын сүүлч эсвэл 7 дугаар сар гэхэд вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай иргэдийн 40 хувийг дархлаажуулахаарх зорин ажиллаж байна.

Түүнээс гадна 2022 оны эхэн үе эсвэл энэ оны сүүлч үе гэхэд дотоодын дархлаажуулалтын хувийг 70-80 хувьд хүргэх зорилготой байгаа аж.

 

Холбоотой мэдээ