Өлгий хотын орчимд 32 м/с хурдтай хуй салхи шуурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-25 12:35:12

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотын орчмоор энэ сарын 24-ний өдрийн 20:30-21:15 цагийн үед хүчтэй хуй салхи шуурлаа.

Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс өгсөн мэдээллээр салхины хурд аймгийн төвд 32 м/с, Ногооннуур суманд 28 м/с-д хүрчээ.

Шороон шуурганы улмаас 1 өрхийн гэр, аймгийн Биеийн тамир, спортын заал, Улсын нөөцийн салбар, 2 орон сууц болон 3 айлын байшингийн дээвэр хууларсан, мөн хэд хэдэн айлын хашаа нурсан байна.  

Холбоотой мэдээ