Гамшигт үзэгдэл ажиглагдахыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-21 15:07:03
Yesukheitumur Tumurbaatar

2016 оны 6-8 дугаар сард зарим үед аянга цахилгаантай аадар бороо орох, мөндөр буух, хүчтэй салхилах, хэт халах зэргээр цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдахыг Ус цаг уур, орчны шинжилгээний алба анхааруулав.

Он гарсаар манай улсад усны гамшгаас болж,14 хүний амь эрсэдсэн бөгөөд цаашид урьдчилан сэргийлэх арга хэмжээ тогтмол зохион байгуулахыг санууллаа.

Тухайлбал: Орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн үйл ажиллагааг уялдуулж, сум багийн төлөвлөгөөг тодотгох, нэмэлт хүч, хэрэгсэл дайчлахад бэлтгэж, гол мөрөн, нуур тогтоол, худгийн усны ойролцоо бага насны хүүхэд орхихгүй байх, гэр бүл, асран хамгаалагчид зориулсан мэдээг тогтмол хүргэж, эрсдэлтэй хэсэгт суурьшсан айл өрхүүдийг судалж, үнэлгээ хийх, мөн иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг сануулсан байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ