Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 1.2 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-05-20 19:23:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 31 ХК-ийн 451,390,616 төгрөгийн үнийн дүн бүхий 1.2 сая хувьцаа арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 18 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Булган ундрага" (BUN+14.97%) болон "Багануур" ХК (BAN+14.57%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ган хийц" (GHC-14.97%) болон "Оллоо" ХК (OLL-13.28%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 14,443 нэгж эрхийг нийт 4 сая төгрөгөөр арилжсан байна.  ТOП-20 индекс 1.5 хувиар буурч, 34,731 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,686,650,908,993 төгрөг боллоо.  Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ