Энэ жилийн 948 шалгуулагч 2589 хичээлээр шалгалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-20 16:41:59

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд өдрөөр 12 дугаар ангийг 1048 сурагч төгсөж байна. 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эцсийн байдлаар дуусчээ. Архангай аймгийн хэмжээнд энэ жил нийт 1119 шалгуулагч 3068 хичээлээр шалгалтад орохоос энэ жилийн 948 шалгуулагч 2589 хичээлээр, өмнөх оны 171 шалгуулагч 479 хичээлээр шалгалтад орохоор бүртгүүлжээ.

Шалгалт Эрдэнэбулган сумын лаборатори 1-р сургууль дээр 7 дугаар сарын 1-4-ний өдөр зохин байгуулах тов гарсан байна.

БШУ-ны Сайдын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/171 тоот “Давтлага зохион байгуулах тухай” тушаал, аймгийн Засаг даргын 2021 оны 5 сарын 13-ны өдрийн А/251 тоот захирамжаар 2020-2021 оны хичээлийн жилд 12 дугаар анги төгсөгчдөд танхимын давтлагыг 5 дугаар сарын 17-нд эхлүүлжээ.

Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар ЕБ-ын 20 сургууль 908 хүүхдийг хамруулан нийт 10 хичээлээр 272 багш давтлага өгч байна. 


Холбоотой мэдээ