Нийгмийн даатгалын сангийн орлого 8.2 хувиар нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-20 10:22:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын сангийн орлого 2021 оны эхний 4 сарын байдлаар 813.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 61.6 (8.2 хувь) тэрбум, нийт зарлага 836.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 61.4 (7.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. 


Нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын шимтгэлийн орлого 109.3 (26.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин нийгмийн даатгалын сангийн зарлага өсөхөд нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн зардал 60.9 (7.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого дээрх хугацаанд 301.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 165.5 (2.2 дахин) тэрбум, нийт зарлага 298.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 179.1 (2.5 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

Эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага нэмэгдэхэд Засгийн газраас олгох урсгал шилжүүлэг 170.6 (2.6 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Холбоотой мэдээ