Хурдан морины унаач хүү архины хордлогод оржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-06-21 13:14:36

Архины хордлоготой гэх 12 настай хүү Эх, хүүхдийн эрдэм шинжилгээний төвийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Ховд аймгийн Булган сумаас хурдан морь унахаар ирсэн хүүгийн биеийн байдал хүндэвтэр,  "Архины гүн хордлогод орсон" гэсэн дүгнэлтийг эмч нар гаргажээ. Учир нь уг хүүхэд ухаан алдаж, таталт өгсөн, амнаас нь архи үнэртэж байсан байна. Хүүгийн бие сайжрахгүй байгаагаас ар гэрийхнийг нь дуудуулсан байна. Цагдаа нар хүүгийн хувцаснаас олдсон 0.5 литрийн архины шилийг Шүүх эмнэлэг болон  Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлж  шалгахаар болжээ. Мөн хүүг морь унуулахаар бэлдсэн уяач нь ч нэр алдартай нэгэн гэх яриа байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ