Даатгалын хураамжийн орлого багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-19 15:54:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Даатгалын хураамжийн орлого энэ оны эхний улиралд 39 тэрбум төгрөгт хүрч, даатгалын нөхөн төлбөрт 12.3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс даатгалын хураамжийн орлого 1.7 (4.2 хувь) тэрбум, даатгалын нөхөн төлбөр 3.3 (21.3 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ.


Даатгалын хураамжийн орлого дээрх хугацаанд өмнөх оны мөн үеийнхээс 1.7 (4.2 хувь) тэрбум төгрөгөөр багасахад хөрөнгийн даатгалын хураамжийн орлого 1.3 (17.8 хувь) тэрбум, барилга угсралтын даатгалын хураамжийн орлого 5.8 (88 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.


Даатгалын нөхөн төлбөр оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 3.3 (21.3 хувь) багасахад жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөр 1.1 (21.3 хувь) тэрбум, хөрөнгийн даатгалын нөхөн төлбөр 0.7 (41.9 хувь) тэрбум, зээлийн даатгалын нөхөн төлбөр 0.5 (55.7 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлөв.


Даатгалын хураамжийн 2021 оны эхний улирлын нийт орлогын 23.7 хувийг авто тээврийн хэрэгслийн, 17.4 хувийг жолоочийн хариуцлагын, 15.3 хувийг хөрөнгийн, 14 хувийг гэнэтийн ослын даатгал эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Даатгалын нөхөн төлбөрийн энэ оны эхний улирлын нийт төлбөрийн 33.8 хувийг авто тээврийн хэрэгслийн, 32 хувийг жолоочийн хариуцлагын, 17.3 хувийг гэнэтийн ослын даатгал эзэлж байна. Даатгуулагчид энэ оны эхний улиралд 377.3 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 48.6 (14.8 хувь) мянгаар нэмэгдлээ. Тэдний 73.4 хувь нь иргэн, 26.6 хувь нь хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж, байгууллага аж.

Холбоотой мэдээ