Хонконгийн хэвлэлийн магнат Жимми Лайн компанийн хувьцааны арилжааг түр зогсоожээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-05-17 15:26:34

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хонконгийн хэвлэлийн магнат Жимми Лайн эзэмшдэг компанийн хувьцааны арилжааг даваа гаргаас түр зогсоожээ.  


"Өнөөдөр буюу 2021 оны тавдугаар сарын 17-нд “Next Digital Limited” компанийн хувьцааны арилжааг 09:00 цагаас эхлэн түр зогсоолоо" гэж Хонконгийн хөрөнгийн бирж мэдэгдсэн байна.


Ажиглагчид энэ алхмыг үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэргээр шалгагдаж байгаатай нь холбогдуулан эрх баригчид Жимми Лайн хөрөнгийг битүүмжилсэн тухай мэдээлэл гарсантай холбон тайлбарлаж байна. Банкны данс, гурван компанийнх нь хөрөнгийг оруулаад 500 сая хонгконг долларын (64 сая ам.доллар) -ын хөрөнгийг өнгөрсөн баасан гаргийн орой битүүмжилснийг цагдаагийн байгууллагын эх сурвалжууд нотолжээ.


“Next Digital Media” компани болон "Пинго жибао" сониныг үүсгэн байгуулагч Жимми Лайг Хятадын засаг захиргааны онцгой бүс Хонконгт 2019 оны зун Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааны зохион байгуулагчдын нэг үздэг. Тэрбээр эсэргүүцлийн хөдөлгөөнд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байсан бөгөөд АНУ-ын улс төрийн элитүүдтэй холбоо тогтоон, Хятад, Хонконгийн эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалдаг байжээ.


Түүнийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 3-нд луйврын хэрэгт холбогдуулан баривчилж, 12 дугаар сарын 11-нд үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах зорилгоор гадаадын хүчнүүдтэй хуйвалдсан гэж буруутгажээ. Дөрөвдүгээр сарын 16-нд Лай 2019 оны наймдугаар сард хууль бус томоохон эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан, оролцсон хэргээр нэг жил хоригдох ял авсан юм.


Холбоотой мэдээ