Үйлдвэрлэлийн газрууд 3073,3 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос буурчээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-05-17 14:38:42
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн үйлдвэрийн газрууд 2021 оны эхний 4 сард 3073.3 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 0.3 хувиар буурсан байна. Харин 3078.9 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан нь өнгөрсөн оныхоос 2.7 хувиар өсжээ.
Нийт үйлдвэрлэлтийн 14.1 хувийг хүнс, ундааны, 0.9 хувийг хэвлэлийн, 68.3 хувийг дулаан, эрчим хүчний, 8.9 хувийг усан хангамж, 1.1 хувийг модон эдлэлийн, 4.9 хувийг гутал, хувцасны, 1.7 хувийг барилгын, 0.1 хувийг бусад үйлдвэрлэл эзэлж байна.
Гол нэрийн бүтээгдэхүүнээс талх, нарийн боов, дулааны үйлдвэрлэл 4.5-26.2 хувиар нэмэгджээ. Харин хэрчсэн гурил, бууз, борц, зүсмэл, хүснэгт, түгээсэн цэвэр ус, монгол гутал, савхин гутал, эсгий шаахай, монгол дээл, эмээлийн мод, гэрийн модон тавилгын үйлдвэрлэлийн хэмжээ 2.4-68.2 хувиар буурсан байна.
Аймгийн тээврийн байгууллагууд 2.3 мянган зорчигч, 5.7 мянган тонн ачаа тээвэрлэн 0.7 сая хүн км, 1.3 сая ткм ажил гүйцэтгэн 162.9 сая төгрөгийн орлоготой ажиллажээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс зорчигч, зорчигчийн эргэлт 86.0-89.6 хувиар, ачаа, ачаа эргэлтийн хэмжээ 49.1-37.1 хувиар тус тус буурсан байна.
Холбоотой мэдээ