Орхон аймагт ЭЕШ-ын материал задарсан гэх гомдол гараагүйг онцлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-21 09:19:07
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт ЭЕШ-ыг давхардсан тоогоор 5400 сурагч өглөө. Энэ сарын 15-19-нд болсон уг шалгалт 11 төрлийн хичээлээр явагдсан юм.

Эхний шалгалт монгол хэл, бичгийн хичээлээр эхэлсэн бөгөөд үүнд 1260 хүүхэд бүртгүүлжээ. Шалгалтын дүн ирэх сарын нэгэнд гарч харин хоёронд нь ур чадварын шалгалт болно. Тодруулбал, соёл урлаг, спорт, биеийн тамирын чиглэлээр их, дээд сургуульд суралцах хүсэлтэй элсэгчид ур чадварын шалгалт өгнө. Үүний дараа буюу долоодугаар сарын гуравнаас долооныг дуустал сургуулийн томилолт олгох ажил орон даяар зэрэг болно. Энэ жилийн хувьд хуваарь олголт Эрдэм ахлах сургууль дээр явагдана. Дашрамд дурдахад, Орхон аймагт ЭЕШ-ын материал задарсан гэх гомдол гараагүй гэж Боловсрол, Соёлын газрын дарга О.Ариунгэрэлт хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ