Иргэдийг өглөөний дасгалд уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-20 21:02:55
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хамт олон аливаа өвчлөлөөс сэргийлэх, сэтгэл санаа тайвшруулах, эрүүл урт удаан наслуулах өглөөний дасгалдаа иргэдийг уриаллаа.

Тус байгууллагын 13 тасгийн 320 гаруй ажилтан өглөө бүр 15 минут "Эрч хүчтэй өглөө" дасгал  хийж хэвшсэн бөгөөд, иргэд, олон нийтийг идэвхтэй хамруулахыг  зорьж, ирэх сарын 1-ээс Зуунмод сумын Мөнх-Алдарын талбайд зохион байгуулахаар болжээ.

Иймд хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэх, эрүүл мэндийн хөгжлийн гарцыг бий болгох зорилготой Нэгдсэн эмнэлгийн нийгмийн эрүүл мэнд, уламжлалт сэргээн засах эмчилгээний тасаг хамтран хэрэгжүүлэх дээрх ажилд өргөнөөр оролцохыг уриалж байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ