Орон сууцны халаалтыг дахин өгөхөөр боллоо

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-05-06 15:56:24

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан Говьсүмбэр аймгийн "УСДУ" ОНӨААТҮГ энэ оны тавдугаар сарын 6-наас халаалтыг дахин өгөхөөр болжээ.

Эрчим хүчний сайдын энэ оны 9 дүгээр сарын 1-ний "Халаалтын улирал эхлэх, дуусах хугацаа тогтоох тухай" 170 дугаар тушаалын дагуу 2021 оны 5 дугаар сарын 1-нээс халаалт зогсоосон юм.

Ойрын өдрүүдэд тус аймгийн ихэнх нутгаар сэрүүхэн салхитай байх талаар аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлсэн байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр аймгийн "УСДУОНӨААТҮГ энэ сарын 15-ныг хүртэл халаалт дулаан өгөх аж.

Аймгийн төв Сүмбэр сумын иргэд 24 цагийн хэрэглээний халуун, хүйтэн ус хэрэглэдэг бол багийн гэр хорооллын айл өрхийг ч цэвэр усны шугамд холбосон аж. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, Засаг дарга болон "УСДУ" ОНӨААТҮГ Эрчим хүчний яамтай хэлэлцэж ийн шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ