Ахмадын амралт сувиллыг бүх нийтийн сувиллын газар болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-05-06 15:47:10

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын хоёр удаагийн тогтоолоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх ахмадын амралт сувиллыг "Амгалант дэнж" улсын төсөвт үйлдвэрийн газрын мэдэлд шилжүүлжээ.

Тус газар нь шинэхэн байгуулагдсан бөгөөд даргаар нь Г.Идэрмөнх томилогдсон байна. Ингэснээр дээрх амралт сувиллыг улсын төсвөөр санхүүжүүлж, үйл ажиллагааг нь дан ганц ахмадууд руу чиглэсэн бус нийтийн амралт сувиллын газар болгохоор төлөвлөжээ.

2014 оноос хойш өнөөг хүртэл аймгийн ХХҮГ-ын харьяанд байсан энэхүү сувилал нь жилд 600 ахмадыг амруулж, сувилах төлөвлөгөөтэй ажилладаг. Ингээд зогсохгүй үүгээр дамжуулан ахмад настанд зориулсан төрийн бүхий л үйлчилгээг хүргэдэг байсан билээ. Өөрөөр хэлбэл ахмадуудад зориулан төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүд ихэнхдээ үүгээр дамжиж хэрэгждэг байсан юм. 

Холбоотой мэдээ