Яруу найргийн цахим уншлага болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-05-05 13:53:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний номын сан, UB.life мэдээллийн сайт, "Өв өлгий" төслөөс яруу найргийн цахим уншлагыг  маргааш зохион байгуулна.


Энэхүү цахим уншлага нь Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд, монгол үндэсний яруу найргийн үе үеийн шилдэг бүтээл, дэлхийн сонгодог бүтээлүүд, орчин цагийн шүлэг зохиолыг олон нийтэд хүргэх, үндэсний утга зохиол, эх хэл, соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилотой юм.

Уншлагад зохиолч, яруу найрагчдаас гадна үгийн урлаг, утга зохиолд хайртай хэн бүхэн оролцож өөрийн болон дуртай шүлгээ унших боломжтой.

Цахим уншлагын хөтөлбөр:

2021.5.6-нд 14:00-14:10 Нээлт

14:10-14:30 Монголын болон дэлхийн яруу найргаас нэвтрүүлэгч, зохиолчид унших

14:30-16:00 Зохиолч, яруу найрагч, cонирхогчдын яруу найргийн чөлөөт уншлага

 

Холбоотой мэдээ